Дэлхий дээр одоогоор нийт 7 зүйлийн адууны овгийн амьтад байдгаас манай хамгаалалттай газарт сүүлчийн, цор ганц, зэрлэг зүйл болох тахийг сэргээн нутагшуулж байгаа билээ. Дэлхий адууны овгийн зүйлүүдийг судалдаг эрдэмтэн, судлаачид 5 жил тутамд хуралдаж  судалгааны үр дүнгээ хамтаар хэлэлцдэг уламжлалтай болоод 10 жилийг үджээ. Энэ онд зэрлэг адуу судлаачдын 2 дахь их хурал Чехийн нийслэл Прага хотноо болсон бөгөөд хамгаалалтын захиргааны дарга Ц. Дашпүрэв, тахийн биологич Ж. Энхбаяр нар амжилттай оролцов. Тус хуралд бид Хустайн Байгалийн Цогцолборт Газарт сэргээн нутагшуулж буй тахийн популяцийн хөдлөл зүй сэдэвт ханийн илтгэл хэвлүүлэн оролцсон юм. 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now