2019 оны 07 сарын 08
Хустайн Байгалийн Цогцолборт Газрын Орчны бүсийн нэгдсэн зөвлөл хуралдаж тус бүсийн ард иргэдээс ирсэн амьжиргааг дэмжих зээлийн хүсэлт, бичил төслийн материалыг хэлэлцэж нийт 200 сая төгрөгийн зээл олгосон. Жил бүр Хустайн БЦГ-ын зүгээс малчдын шилдэг бүлгүүдийг шалгаруулж шагнаж урамшуулж ирсэн. Энэ удаад малчдын шилдэг бүлэг шалгаруулах журмыг шинэчлэн хэлэлцэж батлав. Монгол тарвага нутагшуулах үйл ажиллагаа үргэлжилж 50 толгой тарвагыг Говьсүмбэр аймгийн Чойрын Богд байгалийн нөөц газар амжилттай нутагшууллаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ