Хустайн Цогцолборт Газар Төв болон Шинжлэх Ухааны Академийн Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнгийн хамтарсан баг судалгааны зорилгоор нийтдээ 8 буга хүзүүвчиллээ. 

2018 онд Хустайд хийгдсэн даац, нөөцийн судалгаанд тулгуурлан Монгол тарвагыг Монгол орны бусад бүс нутагт нутагшуулах боломжтой хэмээн үзэж тарвага нутагшуулах хүсэлт тавьсан газруудаас шалгуур үзүүлэлт хангасан, холбогдох байгууллагуудаас зөвшөөрлөө авсан 3 газарт тарвага нутагшуулах болсон юм. Дундговь аймгийн Их Газрын Чулууны Байгалийн Цогцолборт Газарт 30 тооны тарвага, Сүхбаатар аймгийн Мөнххайрхан суманд 50 тооны тарвага хүргэж, амжилттай суллан тавьсан. 

ХБЦГазар түүний орчны бүсийн 3 сумдын хооронд спортын нөхөрсөг уралдаан болох Алтан тахь тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг. Энэ удаад Төв аймгийн Аргалант сумын ЗДТГазараас тэмцээнийг амжилттай зохион байгуулж Хустайн баг багийн дүнгээрээ хүрэл медаль хүртлээ.