Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр хог хаягдлын менежментийн тал дээр анхаарал хандуулах болсон. Манай улсын хувьд Хог хаягдалын тухай хууль бий ч түүнийг хэвшил дадал болгоогүйгээс Улаанбаатар хот болон орон нутагт хог хаягдал сэтгэл зовоосон асуудал хэвээр байсаар байна. ХЦГТөв нь хамгаалалттай газраа түшиглэн эко-аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг. Тэгвэл хатуу хог хаягдалаа хэрхэн зөв зохистой ангилан ялгаж хаях талаар сургалтыг бүх ажилтанууддаа зориулан 5 дугаар сарын 23 өдөр зохион байгуулсан юм.

ХЦГТөв нийтдээ орон тооны 54 ажилтантай түүнээс 12 хос буюу 24 хүн гэр бүлээрээ суурьшин ажилладаг. Тэгвэл гэр бүлийн өдрийг тохиолдуулан нийт ажиллагсаддаа зориулан Гэр бүлийн харилцаа, үнэт зүйл сэдэвт сургалтын 5 дугаар сарын 24 өдөр зохион байгуулсан. Гэр бүл судлаач профессор Т. Намжил гуайг урьж энэхүү сургалтыг зохион байгуулсан. Тэрээр  "Гэр бүлийн харилцаанд үг их чухал. Бодлогогүй үг харилцааг сүйрүүлдэг гэдгийг анхаарах хэрэгтэй. Харилцааны суурь бол сэтгэл. Техник хөгжсөн энэ цаг үед хүн хоорондын харилцаа маш чухал шүү. Хамгийн гол нь сэтгэл. Сайхан сэтгэлтэй л явах хэрэгтэй" хэмээн хэлсэн юм. 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now