2019 оны 05 сарын 09
Хустайн Байгалийн Цогцолборт Газрын үндсэн үйл ажиллагаа нь байгаль хамгаалах мөн түүнтэй холбогдох бүхий л хууль тогтоомжийг мөрдөх түүнд хяналт тавин ажиллахад чиглэсэн байдаг. Байгаль хамгааллын төрөл бүрийн шалгарсан аргууд байдгаас нутгийн иргэдэд тулгуурлан байгаль хамгаалах үйл ажиллагааг идэвхижүүлэх нь дэлхий дахинд сонгодог жишиг болсон. Манай хамгаалалттай газрын орчны бүсэд Төв аймгийн Аргалант, Алтанбулаг, Баянхангай гэсэн 3 сум хамрагддаг бөгөөд сумдын удирдлага болон ард иргэдтэй хамтын ажиллагаагаа хөгжүүлэн бататгах зорилготой ажилласаар ирсэн. Энэ удаад орчны бүсийн сумдын ахлах ангийн сурагчидын дунд "Байгалиа хамгаалья, Хуулиа дээдлье" сэдэвт тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээний зорилго нь орчны бүсийн иргэд, хүүхдүүдийн байгаль орчны талаархи мэдлэг мэдээллийг нэмэгдүүлж оролцоог сайжруулахад чиглэсэн. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Усны тухай хууль, Хог хаягдлын тухай хуулиудыг сурталчилсан энэхүү тэмцээнд Баянхангай сумын Ногоон хэрэм баг тэргүүлсэн юм.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ