2019 оны 04 сарын 26
4 дүгээр сарын 24-ны өдөр GEF-ийн (Даян дэлхийн байгаль орчны сан) 120 төлөөлөгч Хустайд зочиллоо. Төлөөлөгчид нь дэлхийн олон орноос ирсэн бөгөөд тахь болон бусад зэрлэг амьтан ажиглаж, ардын урлагын тоглолт үзэж сонирхов. Бутаны төлөөлөгч Дарма тахийн унаганд Пэлдэн нэр өгөв. Мөн энэ долоо хоногт Монгол улсын Шинжлэх Ухааны Академийн Ерөнхий ба Сорилын биологийн хүрээлэнгийн мэргэжилтэнүүд Хустайн байгаль хамгаалагч биологич нарт сургалт зохион байгуулав. Тус сургалтаар зэрлэг амьтныг ажиглах, мэдээлэл цуглуулах арга зүйг танилцуулж сургалтын төгсгөлд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ