2019 оны 04 сарын 12
2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Хустайн Цогцолборт Газар Төвийн Удирдах Зөвлөл хуралдлаа. Тус хуралаар Байгаль орчин аялал жуулчлалын яамны төлөөлөл болох ТХНУГ дарга Э. Сансарбаяр, Хустайн Байгалийн Цогцолборт Газрын Орчны бүсийн нэгдсэн зөвлөлийн дарга Н. Банди нарыг шинэ гишүүнээр батлав. Мөн ХЦГТөвийн үйл ажиллагааны тайланг хүлээн авч, төсөв, төлөвлөгөөг баталсан. ХЦГТөвөөс захирал Ц. Дашпүрэв, санхүү аж ахуйн албаны дарга Ц. Бороо, гэрээт нягтлан бодогч С. Бямбасүрэн, аялал жуулчлалын менежер Э. Жаргалтуяа, сургалт судалгааны менежер Д. Өсөхжаргал, хамгаалалтын албаны менежер Г. Ууганбаяр, орчны бүсийн менежер Б. Ганхуяг нар оролцож мэдээлэл өгөв.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ