2019 оны 04 сарын 05
Хустайн Байгалийн Цогцолборт Газрын үндсэн зорилгуудын нэг бол нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалалын ажлыг амжилттай зохион байгуулах явдал юм. Уг зорилгын хүрээнд бид идэвхитэн байгаль хамгаалагч нарын болон бүлгийн ахлагч нарын хурлыг зохион байгуулж, мэдээллээр хангаж ажилладаг. Энэ удаагийн хурлын үеэр Нийслэлийн Мөрдөн Байцаах Албаны ахлах мөрдөн байцаагч Манлай "Байгаль орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, хуулийн заалтууд, хүлээх хариуцлага"-ын талаар мэдээлэл хийж иргэдийн асуусан асуултад хариулт өгөв. Мөн цогцолборт газрын ургамалын биологич Ц. Цэрэндулам " Хустай орчмын бэлчээрийн даац болон бэлчээрийн зохистой ашиглалт"-ын талаар мэдээлэл өгч санал солилцов. Хамгаалалтын албаны менежер Г. Ууганбаяр " ХБЦГ болон түүний орчны бүсэд тохиолддог нийтлэг зөрчил, зэрлэг амьтад" илтгэлийг танилцуулж иргэдийн асуултад хариулт өглөө. Тус хурлын төгсгөлд идэвхитэн байгаль хамгаалагч нарт ХЦГТөвийн захирал Ц. Дашпүрэв, ХЦГТөвийн УЗ гишүүн Норберт Де Мюнник нар шинэ үнэмлэх тэмдэгийг гардуулсан юм.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ