2019 оны 04 сарын 01
Хустайн Цогцолборт Газрын Захиргаанаас жил бүрийн 3 сард бүх ажилчидаа эмнэлэгийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулдаг. Байгууллагынхаа ажилчдын эрүүл мэндэд анхаарч нийгмийн асуудалдийг шийдэхээр хийж буй нэг ажил бөгөөд 2018 оноос эхлэн санхүү аж ахуйн албаны дарга Ц. Бороо гардан зохион байгуулсан үйл ажиллагаа юм. Тус эрүүл мэндийн үзлэгт ходоодны дуран, дотор эрхтэн болон эрэгтэй, эмэгтэй эхо, зүрхний цахилгаан бичлэг, биохимийн, шээсний, цусны дэлгэрэнгүй, элэгний С В вирусын шинжилгээ зэрэг цогц үйлчилгээг багтаахыг зорьсон. Энэ үйл ажиллагааг Улаанбаатар Мед эмнэлэгтэй 2 дахь жилдээ амжилттай зохиун байгуулсан. Ажилчдын зүгээс эрүүл мэндэд нь анхаарал тавьж байгаад талархалтай хандаж буйгаа илэрхийлсээр байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 23, 24-ны өдрүүдэд сэтгүүлчидийн нэгдсэн баг Хустайд ирж бугын ясан эвэр унаж буйтай холбоотойгоор мэдээлэл сурвалжлага бэлдээд буцлаа. Сэтгүүлчидийн багын бүрэлдэхүүнийг дурьдвал ETV Баясгалан, MNB TV Анхбаяр, Алтанбаган, Eagle TV Уянга, Батхуяг, Өнөөдөр сонин Цэвээнхэрлэн, Аргуужин , Нийслэл таймс сайт Түвшинтөр, С1 Энхтүвшин, Монголын үнэн Энхцэцэг, Ардчилал Таймс Бямбасүрэн нар тус үйл ажиллагаанд оролцов. Мөн ЦЕГ ахмад Манлай ирж байгаль орчны эсрэг гардаг гэмт хэргүүдтэй танилцаж, харилцан санал солилцож сэтгүүдчидийн багт мэдээлэл өгсөн.
Тус үйл ажиллагааг захирал Ц. Дашпүрэв, хамгаалалтын албаны менежер Г. Ууганбаяр нар хамтран амжилттай зохион байгуулсан.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ