2019 оны 3 дугаар сарын 11 өдөр ээлжит трансектийн тооллогоор хамгаалалттай газар доторхи зэрлэг амьтадаа тоолсон бөгөөд үүний дараа байгаль хамгаалагч нарын уулзалтыг зохион байгуулсан. Энэ хуралд хамгаалалтын захиргааны дарга Ц. Дашпүрэв, сургалт судалгааны менежер Д. Өсөхжаргал мөн хамгаалалтын албаны менежер Г. Ууганбаяр нар оролцож халиун бугын ясан эвэр унаж байгаатай холбоотойгоор хамгаалалт, хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж чангатгах талаар байгаль хамгаалагчидтай ярилцаж санал солилцов. Мөн халиун бугын эвэр түүхгүй байхыг сануулсан 650 ширхэг санамж бичиг хэвлэн тараах ажлыг эхлүүлсэн. 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now