2019 оны 01 сарын 11
Монгол улс, ХБНГУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Герман улсын Сэргээн босголт, хөгжлийн банкаар дамжуулан Монгол улсад хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн зорилго нь Тусгай хамгаалалттай газар нутаг, түүний хамгаалалтын захиргааны үйл ажиллагааг дэмжих, бэхжүүлэх замаар судалгаанд суурилсан биологийн олон янз байдлын хамгааллыг хөгжүүлэх билээ. Уг зорилгын хүрээнд Улаан тайга ДЦГ, Отгонтэнгэр ДЦГ-ын янгир ямаа, Горхи-Тэрэлжийн БЦГ, Хан хэнтий ДЦГ, Зэд-Хантай-Бүтээлийн нуруу ДЦГ-ын молцог хандгайн тоо толгой, тархац, нягтшилийг үнэлэх, Хустайн БЦГ, Тарвагатайн нуруу БЦГ-аас тус бүр 5 халиун буга барин сансрын долгион дамжуулагч зүүж, өдрийн болон улирлын идэвх, нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг судлах төсөл хэрэгжүүлж байна. Төслийн анхан шатны уулзалт хэлэлцүүлгийг төслийн гүйцэтгэгч Монгол улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхий болон Сорилийн биологийн хүрээлэн 2019 оны 1-р сарын 8-нд зохион байгуулж, ХБЦГ-аас захирал Ц.Дашпүрэв, Судалгаа, сургалтын албаны менежер Д.Өсөхжаргал, байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Санжмятав нар оролцон, захирал Ц.Дашпүрэв “ХБЦГ-ын халиун бугын судалгаа, хамгаалал” илтгэл хэлэлцүүлэн халиун бугын тоо толгой, нягтшил, байршил, нойрсуулах арга аргачлал, хугацааны талаар хэлэлцэж, санал бодлоо илэрхийллээ.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ