ХУСТАЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ОРЧНЫ БҮСИЙН МАЛЧИН ИРГЭДИЙН ЭЭЛЖИТ УУЛЗАЛТ

10-р сарын 3, 4-нд ХБЦГ –ын орчны бүсийн малчдын хурал боллоо. Уламжлалт энэ хуралд орчны бүсийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумдын90 малчин иргэд оролцлоо. Тус хуралд ХЦГТ-ийн удирдлагууд болон холцогдох ажилтнууд өөрсдийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийсэн бөгөөд доорхи хүмүүс ирж малчдад хэрэгтэй мэдээлэл хийлээ.

  • (ХЦГТ-ийн захирал Ц.Дашпүрэв)
  • “2017, 2018 онд ХБЦГ-ийн Орчны бүсэд хийгдсэн ажлууд” (ОБ-ийн менежер Б.Ганхуяг)

  • “ХБЦГ-ийн хүрсэн үр дүн, цаашдын хандлага, тулгарч буй бэрхшээл, гарах арга зам” (Сургалт судалгааны албаны менежер Д.Өсөхжаргал)

  •  “Бэлчээр сайжруулалт” (ХААИС-ийн Экосистемийн судалгааны төвийн захирал доктор, профессор Ж.Ундармаа)

  • “Малын хулгайн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар” (Төв аймгийн   цагдаагийн газрын МХГХТТ-ийн дарга ахмад Баяртогтох)

  • “Байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар” (Хамгаалалтын албаны   менежер Ш.Тогтохсүрэн)

  • (Төв аймгийн Ус, цаг   уур, орчны шинжилгээний газрын мэргэжилтэн)
  • Сумын удирдлагууд малчидтайгаа уулзав.
  • “Байгаль хамгаалах үйл ажиллагаанд нутгийн иргэдийн оролцоо чухал болох нь” (Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол улс    дахь хөтөлбөрийн газрын захирал Д.Батболд) талаар орчны бүсийн малчин иргэдтэй уулзалт ярилцлага хийв.

  • Уламжлал ёсоор 3-р эмнэлгийн дотор, эмэгтэйчүүд, шүд, зүрхний бичлэг болон явуулын лабораторийн нарийн мэргэжлийн эмч нар ирж нийт 40 малчдад үзлэг оношилгоо хийж, зөвлөгөө өгөв. Үзлэг, оношилгооны төлбөрийн 50%-ийг ХБЦГ хариуцаж нийт 1,560,000 төгрөг төлсөн.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now