2018 оны 09 сарын 29
Мобиком корпорацийн тусламжтайгаар холбоо харилцаагаа сайжруулж байна
Харилцаа, холбооны салбарт Монголд тэргүүлэгч Мобиком корпорацтай хамтран ажиллаж, утасны сүлжээ, өндөр хурдны интернэтийг 2018 оны 9-р сарын 29-нд ашиглалтад оруулахад бэлэн болоод байна. Уг сүлжээг ашиглалтад оруулсанаар холбоо харилцаа сайжирч, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, төлбөрийн карт уншин ашиг орлого нэмэгдэж байгаль хамгааллын санхүүжилт сайжрана хэмээн үзэж буй юм.
Хустайн байгалийн цогцолборт газарт халиун буга (Cervus elaphus maral Linnaeus, 1758) барьж сансрын долгион дамжуулагч зүүлээ
Монгол улс улс, ардын аж ахуйг эрчимтэй хөгжүүлэх зорилгоор олон талт үйл ажиллагаа явуулсны нэг нь 1961 оноос Дархан цаазат Богдхаан ууланд эрхэлж эхэлсэн халиун буга (Cervus elaphus maral Linnaeus, 1758)-ын аж ахуй юм. Цус, ясан эвэр, махны экспортод анхаарч, хөгжлийн зүй тогтол, улирлын хөдлөлзүй, тарга тэвээрэг, ороо хөөцөөн, үржлийн судалгааг сайтар хийжээ (Дуламцэрэн 1967, 1975). Тухайн үед бугын цусан эврийг хамгийн жин дарах хугацаанд тайрч, эврийг нь тайрсан бугандаа нэгдлийн малд хэрэглдэг байсан төмөр ээмэг зүүдэг байж (Дуламцэрэн нар, 1989). Уг ээмэгтэй бугануудаас Хангайн гол нурууны салбар уулсын өмнөт хил Уулын хан, Батхаан, Хөгнөхаан ууланд агнагддаг байснаас эдгээр уул, нуруудыг дамнасан бугын нүүдэл байна (Дуламцэрэн нар, 1989) хэмээн таамаглан нарийвчлан судлахыг санал болгосоор иржээ. Гэсэн хэдий ч шинжлэх ухааны судалгааны багаж, тоног төхөөрөмжийн хөгжил, улс төр, нийгмийн байгууллын ялгаа, өөрчлөн байгуулалтын хүнд хэцүү үеэс шалтгаалан тохироо бүрдэхгүй байсаар өнөөг хүрсэн байна. Хустайн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг ХБНГУ-ын Зенкенбергийн байгаль хамгааллын хүрээлэн, Гөте их сургуулийн санхүүжилтээр 6 сансрын долгион дамжуулагч авчирч, 2018 оны 9-р сарын 18-24-нд 12 байгаль хамгаалагч, 3 биологич, 1 малын эмчийн хүчээр ажиллаж 2 согоонд амжилттай зүүн байршил, идээшил нутгийн хэмжээ, давхцал, амьдрах орчны сонголт, ашиглалт, өдрийн болон улирлын идэвх, нүүдэл, шилжилт хөдөлгөөн, дамжин өнгөрөх гүүр нутгийг тодорхойлох судалгааг эхлүүллээ.
Хустайн байгалийн цогцолборт газарт баригдах байгаль хамгаалагчид, судлаачдын байрны ундны ус гаргалаа.
Монгол улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын гэрээний дагуу Германы хөгжлийн банк (KfW)-наас Монгол улсад хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл”-ийн хүрээнд Хустайн байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагчид, судлаачдын байрны санхүүжилт олгож байгаа билээ. Уг ажлын хүрээнд байгаль хамгаалагчид, судлаачдын байрыг ундны усаар хангах гүн өрөмдлөгийн худаг гаргах ажлыг Эрдэнэдрийлинг компаниар гүйцэтгүүлж, 2018 оны 9-р сарын 26-нд 95 метрийн гүнээс ус гаргаж, 105 метр хүртэл өрөмдөн, 100 метрт 220 МВ-ын хүчин чадалтай насосыг байрлуулж, байр баригдахад хэрэглэгдэх ундны усны эх сурвалжийг бэлэн болголоо.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ