2018 оны 09 сарын 05
Хустайн байгалийн цогцолборт газрын нутаг баруун мандалд Баянхонгор аймгаас нүүдэллэж явсан тууврын малаас шүлхий өвчин гарсан тул Төв аймгийн Алтанбулаг сумын засаг даргын А/90 тоот захирамжын дагуу хорио цээрийн бүсийг тогтоож хүн малын хөдөлгөөнийг зогсоох зорилгоор зүүн мандал, Эрдэнэцогтын өвөрт пост гаргаж өвчилсөн үхрүүдийг устгах арга хэмжээ авч 13 үхэр, 10 гаруй хонийг устгаж зүүн мандалын баруун хажууд нүх ухаж устгасалын үйл ажиллагаа явууллаа. Энэ ажиллагаанд Төв аймгийн мэргэжлийн хяналт, мал эмнэлгийн газрын дарга мэргэжилтэнгүүд, Алтанбулаг сумын тамгын газрын дарга болон мал эмнэлгийн ажилтнууд 3,4 р багийн засаг дарга нар нийт 19 хүн оролцож Хустайн байгалийн цогцолборт газраас Орчны бүсийн менежерээр ахлуулсан 19 хүн ажиллаж тус 2 постон дээр 24 цагаар ажиллаж байна.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ