2018 оны 08 сарын 09
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд Н. Цэрэнбат 7 дугаар сарын 27-оос 29-ны хооронд ажиллав. Тус хугацаанд Хустайн Байгалийн Цогцолборт Газрын Орчны бүсийн Баянсонгинот бүлгийн Хонины найр өдөрлөгт оролцов. Баянсонгинот бүлэг нь нутгийн иргэдэд тулгуурласан аялал жуулчлал хөгжүүлж байгаа гол жишиг, жишээ болж байгаа бөгөөд энэхүү өдөрлөгийг сүүлийн 5 жил тасралтгүй зохион байгуулж байгаа юм. Өдөрлөгийн үеэр ноос савах, эсгий хийх, хорхог, боодог хийж үзүүлэхээс гадна 5 төрлийн амттай монгол сүүтэй цай чанаж амтлуулдаг.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ