- 4-р сарын 12-нд ХБЦГ-ын байгаль хамгаалагчдын ээлжит цугларалт болсон. Бугын ясан эвэр ид унаж байгаа үе тул байгаль хамгаалалгчдад хяналт шалгалт, эргүүлийн ажлаа улам эрчимжүүлэх үүрэг өглөө. Мөн амралтын өдрүүдээр тахь үзэхээр ирж буй хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа тул тус өдрүүдэд 1 байгаль хамгаалагч жуулчны бааз дээр жижүүрт гарах хуваарь гарган ажиллаж байна. 5-р сарын 10-наас өдөр бүр жижүүр гарган ажиллана.
- Сүүлийн мэдээгээр 72 орчим тахийн гүү хээлтэй байна. Цаг уурын гамшигт үзэгдэл, хүчтэй салхи, цасан шуурга гарахгүй бол энэ жил өнгөрсөн жилтэй харьцуулбал тахийн унагалалт өсөх магадлалтай байна.
4-р сарын 16-нд Тахь нутагшуулж буй 3 газрынхан уулзаж “Тахь нутагшуулах үндэсний хөтөлбөрийн” сүүлийн хувилбарыг хэлэлцлээ. 4-р сарын 20-нд дахин уулзаж БОАЖЯ-нд хүргүүлэх хөтөлбөрийн төслийг хэлэлцэн батлана.