Монголын аялал жуулчлалын холбоо БОАЖЯ-тай хамтран "Ай Ти Эм Монголиа”-2018 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 19 дахь жилдээ Мишээл экспогийн үзэсгэлэнгийн танхимд 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 1,2-ны өдрүүдэд зохион байгуулагдсан ба үзэсгэлэнгийн албан ёсны Түнш аймгаар Завхан аймаг, үзэсгэлэнгийн дэмжигч байгууллагаар Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэг,мэдээллийн ивээн тэтгэгчээр  Блүүмберг ТВ, Ньюс.мн  хамтарч ажиллаа.

Тус үзэсгэлэнд Монгол улсын бүх аймаг, орон нутгийн төлөөлөл хамрагдан өөрсдийн шинэ бүтээн байгуулалт, онцлог, үйлчилгээний нэр төрлөө сурталчлан таниулах, аялал жуулчлалын компаниудтай гэрээ хэлэлцээр хийн, аялал жуулчлалын чиглэлийн хэлэлцүүлэг, семинар болон хөдөлмөрийн биржид оролцож ажиллах хүчнээ бүрдүүлж авдаг зэрэг олон давуу тал бий.

Оролцогчдын хувьд тур оператор компаниуд, зочид буудал, жуулчны бааз, гээст хаус, их дээд сургуулиуд, төрийн болон төрийн бус байгууллагууд, төсөл хөтөлбөр, агаарын тээврийн үйлчилгээ эрхлэгч авиа компаниуд, урлаг соёлын байгууллага зэрэг 300 орчим байгууллага, бизнес эрхлэгчид, ОХУ Тува улс, Буриадын улс, Солонгос, Япон, БНХАУ-ын аялал жуулчлалын бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн төлөөлөлөлүүд зохион байгуулалттайгаар ирж оролцов.

Үзэсгэлэнгийн сүүлийн өдөр “Аялал жуулчлалын хөдөлмөрийн бирж”-ийн үйл ажиллагаа явагдаж тус арга хэмжээнд 73 байгууллагын 12 төрлийн 1050 ажлын байранд ажилтан авахаар зарлаж, Аялал жуулчлал болон хэлний чиглэлээр их дээд сургууль төгссөн, мөн суралцаж байгаа оюутан залуус, хөтөч тайлбарлагч, жолооч, тогооч нар хүрэлцэн ирж тус үзэсгэлэн болон хөдөлмөрийн биржийг үзэж сонирхов.

Энэ жил “Хустай” жуулчны бааз нь жуулчид хүлээн авдаг малчдын нөхөрлөлүүд болох Алтанбулаг сумын   Баянсонгинот, Эко хөгжил бүлэг, Аргалант сумын Шар Ямаат, Тост, Сэртэн бүлгийн ахлагчдын хамтаар нэгдсэн зохион байгуулалтын дор оролцож 155 орчим тур компани болон бизнес эрхлэгчидтэй  гэрээ байгуулан, Хустайн цогцолборт газар болон малчид нөхөрлөлүүдийн хийж буй онцлог ажил, үйл ажиллагаа, үйлчилгээг сурталчлан танилцууллаа. Хустай төв нь 6м2 аар 2 талбай авч, танилцуулга мэдээллээ шинэчлэн, шинэ өнгө төрхтэйгөөр оролцлоо.

Жуулчид хүлээн авдаг малчдын бүлгүүдийг бүгдийг хамруулан, үзэсгэлэнд анх удаа оролцож буй Сэртэн бүлэг, Тост бүлэгт “Хустай” төв өөрийн зардлаар  шинээр танилцуулга хэвлүүлж өгсөн ба Баянсонгинот бүлэг тур компанийн 20 бизнес эрхлэгчидтэй гэрээ байгуулав.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now