ХБЦГ нь Монголд үйл ажиллагаа явуулж буй 102 улсын тусгай хамгаалалттай газар, 33 хамгаалалтын захиргаанаас улсын төсвөөс мөнгө авалгүйгээр аянчин жуулчидаас санхүүжилтээ босгож түүгээрээ байгалиа хамгаалдаг цогцолборт газар байгаад зогсохгүй өөртөө эрдмийн зөвлөлтэй төрийн бус байгууллага юм. Монгол улсын их сургууль, Монгол улсын боловсролын их сургууль, Монгол улсын хөдөө аж ахуйн их сургууль, Монгол улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхий ба сорилийн биологийн хүрээлэн, Гео-экологийн хүрээлэн, Мал эмнэлэгийн хүрээлэнгийн урдаа барьдаг тэргүүлэх эрдэмтдээс бүрдсэн 12 гишүүнтэй эрдмийн зөвлөл ХБЦГ-ын судалгаа, сургалтыг чиглүүлж байдаг. Өнгөрсөн онд хийгдсэн тахь, том туруутан амьтдын тоо толгойн хөдлөлзүй, ургамалжил, цаг агаар, усны баланс, ойн төлөв байдал, хайлаасан төглийн төлөв байдал, хайлаасан дээр үүрлэдэг шувуудын үржлийн амжилт, бэлчээрийн нөхөн сэргээлтийн туршилт судалгаа, тахийн өвчлөл гэмтэл, Зүүнгар говьд сэргээн нутагшуулж буй тахийн тоо толгойн хөдлөлзүй, Хомын талд сэргээн нутагшуулж буй тахийн тоо толгойн хөдлөлзүй, ХБЦГ-аас барьж, Говь-Алтай аймгийн Бугат сум, Хантайширын нуруунд сэлгэн нутагшуулж буй халиун бугын илийн арчилгаа, маллагаа, өвчлөл, гэмтэл, өвөлжилт гээд сонирхолтой илтгэлүүд хэлэлцэгдэж, Хустайн цаашдын судалгааны чиг хандлага, менежментэд авч хэрэгжүүлэх санал, зөвлөмжүүд гарлаа. Мөн тахь нутагшуулсан 25 жилд хамгийн олон тооны тахь хорогдож, том гарз хохирол амссан жил болж буйг ч хэлэлцэв. Сибирийн шинэсэн ойн тархацын хамгийн баруун урд зах нутаг болохын хувьд үлдвэр багахан хусан ойн мөхөл эрчимтэй явагдаж, хатаж, хуурайшин ойгүй болж буй тул энэ ойг хэрхэн хашиж, хамгаалах талаар илтгэлүүд тавигдлаа. Тахь ховор зүйл зэрлэг адуу болоод нэгэнтээ байгальд устаж байсны хувьд сэргээн нутагшуулалт нь олны анхаарлын төвд байдаг тул аянчин жуулчид тасардаггүй. Мөн Монголд үйл ажиллагаа явуулдаг байгаль хамгааллын дэлхийн хэмжээний томоохон төрийн бус байгууллагуудын мэргэжилтнүүд ч очиж туршлага судалдаг билээ. Тэдгээр хүмүүс “Алив улс орон ан амьтан, байгалиа хамгаалж нааштай үр дүн гарч болдог л доо, гэхдээ л танай хамгаалалттай газрын хувьд улсынхаа нийслэлээс буюу хамгийн том хүн амынхаа төвлөрөлийн дөнгөж хажууханд нь тухайн улсынхаа хамгийн олон амьтныг хамгаалчихна гэдэг нь тэр бүр хүрээд байдаг ч үр дүн биш юм шүү” хэмээн урамшуулсаныг нь тэмдэглэхэд таатай байна. Одоогоор ХБЦГ нь дэлхийн хамгийн олон тахьтай буюу 300 гаран тахь, Монголын хамгийн олон бугатай буюу 1300 гаран буга, Монголын хамгийн олон тарвагатай буюу 20 гаран мянган тарвагатай, сүүлийн жилүүдэд энд байсан амьтдын тоо толгой өсөхөөс гадна урьд байгаагүй амьтад өөрсдөө ирэн суурьшиж байгаа сайхан үр дүнгүүд гарч буй юм. Тухайлбал 1990-ээд оны дундуур цагаан зээрийн нүүдлээс цөөн тооны зээр үлдсэн нь өдгөө 300-500-д хүрч, мөн 2000-аад оны эхэн хүртэл Хустайг зөвхөн хавар, намрын нүүдлийн үеэрээ л дайран өнгөрдөг байсан аргаль хонь тогтож суурьшин өдгөө 50 гаран тооны аргальтай болоод байгаа зэрэг байгаль хамгааллын олон сайхан нааштай үр дүнд хүрээд буй юм.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now